|
“Уян тааз” нь тусгай технологийн дагуу гадаргууд бэхлэгддэг бөгөөд бат бөх чанар, эдэлгээний хугацаагаараа бусад төрлийн таазнуудаас дэвшилттэй төдийгүй, орон зай, хэлбэр дүрсний чөлөөт сэтгэлгээ, өнгө төрөл, зураг дүрсний өргөн сонголтоороо юутай ч харьцуулашгүй шилдэг технологи болж чадсан юм.
Уг технологиор тааз хийхэд чамин хээнцэр, өнгөө алддаггүй удаан ашиглагддагаараа онцлог бөгөөд гүйцэтгэх технологийн арга нь дараах давуу талуудтай байдаг.
Суурилуулахад хялбар
Уян таазыг суурилуулахад их цаг шаардагдахгүй таазны гэрэлтүүлэг зэрэг бүхий л ажлыг ердөө ганцхан өдрийн дотор дуусгана.
Хуучин шавардалгаа авах, таазны гадаргууг тэгшлэх, шинээр түрхэц хийх, будах зэрэг стандартын гадаргуу шиг нэмэлт урьдчилсан бэлтгэл хийх шаардлагагүй. \уян таазыг суурилуулахад барилгын хог, үртэс, тоос гарахгүйн дээр өрөөн доторх тавилга, интерьерийн зүйлсийг гаргах шаардлагагүй. Түүнчлэн танай гэрт будагчин, шаварчин зэрэг гадны хүмүүс удаан байхгүй гэдгээрээ давуу талтай.
Ердөө л хэдхэн цагийн дотор уян таазыг ямар ч барилгын хог гаргалгүй, тавилгаа нааш цааш зөөлгүй суурилуулах боломжтой.
Гадаад үзэмж
Уян тааз нь бүхий л хотгор, гүдгэр, тэгш бус гадаргуу болон үндсэн таазны бусад дефектийг сайн халхалж өгнө. Салхижуулалтын хэсэг, утаа сорогч, дохиоллын датчик, янз бүрийн утас, кабель, гэрэлтүүлгийн утсыг халхлан, цэвэрхэн үзэмжтэй болгоно.
Уян таазны материал нь бүрзгэр, гөлгөр, лакан, гэрэлтдэг г.м. хэд хэдэн төрөл байдаг ба лакан материалаар хийлгэсэн тааз нь өрөө тасалгааны зайг томруулж саруулхан цэлгэр болгож харагдуулдаг.
Мөн гайхалтай зохицож зөв сонгосон таазны өнгө, гэрэл гэрэлтүүлэг нь өрөө, тасалгааны үзэмжийг онцгой ихээр чимэглэнэ.
Найдвартай байдал
Уян тааз нь удаан хугацааны туршид хэлбэр загвар, анхны өнгөө алдахгүй. Туршилт болон судалгаа хийж үзэхэд уян таазны эдэлгээ нь 30 гаруй жил өөрчлөгдөхгүй, баталгаатай болох нь батлагдсан.
Хэрэглээ
Уян таазыг суурилуулахад хялбар бөгөөд шаардлагатай үед салгахад хүндрэл гарахгүй. Дахин угсрахад чанарт нөлөөлөхгүй.
Барилга суух явцад гадаргуу дээр ан цав, хагарал үүсэхгүй тул хотын шинэ барилгууд болон зуслангийн байшинд энэ бүтээгдэхүүнийг орлох зүйл үгүй.
Уян тааз нь дуу чимээ тусгаарлах чадвартай, чийгэнд тэсвэртэй бөгөөд цахилгаанжихгүй тул тоос, шороо татахгүй.
Уян тааз нь зэврэхгүй, химийн бодисуудтай урвалд орохгүй бөгөөд гадаргуу дээр хөөлт, толбо үүсдэггүй. Түүнчлэн энэхүү таазан дээри конденсат үүсэхгүй тул угаалгын өрөө, усан санд ч хэрэглэхэд тохиромжтой.
Чөлөөт сонголт
Уян таазны гадаргуу уян хатан тул хэвтээ босоо, тойрог, гүдгэр, тэгш өнцөгт, гурвалжин, олон өнцөгт, конус зэрэг олон төрлийн хэлбэр гаргаж болно. Уян таазны хийцийг захиалагч хүссэн хэлбэрээр хийлгэж болно.
Бат бэх байдал
Таазыг хийсэн бүтээгдэхүүн гайхалтай шинж чанартай тул уян тааз нь уян хатан болон, бат бэх чанар өндөртэй байдаг. Хоёр дахин буюу 220 хувь татагдах чадвартай. Цохилтонд тэсвэртэй бөгөөд урт хугацааны туршид хэлбэр дүрсээ алдахгүй. Ачаалал даах чадвартай. 1м2 талбай нь 100 кг.тай тэнцэх ачааллыг даах чадвартай.
Хэрэглэхэд хялбар
Уян таазанд онцгой арчилгаа, дахин засвар хийх шаардлагагүй байдаг нь цаг, мөнгө хэмнэх боломж олгодог. Таазны гадаргуу дээр конденсат үүсэхгүй, цахилгаанжихгүй.
Шаардлагатай бол уян тааз нь гөлгөр, ус үл нэвтрэх гадаргуутай тул энгийн шил цэвэрлэх уусмалаар цэвэрлэж болно.
Ус үл нэвтрэх чанар
Уян таазны өөр нэгэн давуу тал нь усанд тэсвэртэй , 1метр кв. талбайд 100 литр усны ачаалал даах ба дээд давхар, дээврээс ус алдах, чийг нэвтрэх үед гэрийн тавилга болон дотоод заслыг бүрэн хамгаалдаг.
Усыг соруулаад дахин ашиглахад таазны гадаргуу дээр цууралт, толбо болон өнгө, материал өөрчлөгдсөн ямар ч шинж тэмдэг үлдэхгүй.
Аюулгүй байдал
Уян тааз нь олон улсын стандарт, нормд нийцсэн байна. Эрүүл мэндэд хоргүй, шатахгүй, үнэргүй, хорт бодис ялгаруулахгүй, харшил өгөхгүй. Стандарт, шохойдсон таазнаас ялгаатай нь микроб, тоос тархаахгүй.
Уян таазыг цэцэрлэг, сургууль, эмнэлэгт хэрэглэж болно.
Тааз хийх технологи нь ажлын талбайн бохирдолт байхгүй бөгөөд үйлдвэр, үйчилгээний газар, албан тасалгаа, орон сууцанд тааз хийлгэхийн тулд тавилга зөөн байршуулах шаардлагагүй, тоос шороо элдэв бохирдолт үүсэхгүй, түргэн хугацаанд хүссэн хийц загварын гоёмсог таазыг бий болгоно.
Удаан эдэлгээ
Уян таазны материалыг үйлдвэрлэгч компаниудаас 10 жилийн баталгаа өгдөг ч энэхүү таазны хэрэглэгдэх хугацаа хязгааргүй. Уян тааз нь удаан хугацааны туршид хэлбэрээ өөрчлөхгүй, уян хатан болон бат бэх чанар, анхны өнгө, гадаргуун хэлбэрээ алдахгүй.
|